Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
4 мин дараа
158
Ж.Чинбүрэн: Цалин нэмэх асуудлыг хуваарьтай ярилцъя гээд орхисон байгаа

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс эмнэлгийн байгууллагын ажилчдын цалин хөлс нэмэх асуудлын талаар тодрууллаа. 

Тэрээр, Өнөөдөр ЗГ-ын хуралдаанаар эрүүл мэндийн салбартай 4 асуудлыг хэлэлцсэн. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин гүйцэтгэлийн сангийн санхүүжилтээр санхүүждэг. Боловсролын салбараас өөр тогтолцоотой байдаг. 

Эрүүл мэндийн даатгалын санг цэвэр, зөв хуваарилдаг, хулгай хийдэггүй байлгах тогтолцоо хэрэгтэй. Шалгалт хийж дүгнэлт гаргаад олон тогтоол шийдвэр гарлаа. Даргыг нь солих асуудал хүртэл яригдсан.

Өчигдөр эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэл дээр очиж цалин нэмэх гаргалгааны талаар ярилцсан. Өчигдрийн хурлын шийдвэрийг хүлээгээд авчихсан. Тиймээс цалинг яаж нэмэх үү гэдэг асуудыг ярилцана. Төсвөөс 201 тэрбум төгрөгийг цалингийн нэмэгдэлд өгөхөөр байгаа.

Үндсэн цалинг 15 хувь нэмэх боломж байгаа. Даатгалын санхүүжилт дээрээ цэвэр зохицуулалт хийвэл дахиад 15 хувь боломж байгаа. Тогтолцоогоо зөв болговол ахиж нэмэх асуудлаа хуваарьтай ярилцъя гэж яриад орхисон байгаа. 

Шууд дамжуулалт: