

"Өргөө" зочид буудлыг Нийслэлийн өмчид авах талаар НЗД-ийн нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдэгдсэн. Тус зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан ч өнөөдрийг хүртэл өмчилж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж тус шаардлагыг биелүүлээгүй гэсэн юм.
Уг асуудлаар УИХ-ын гишүүн Э.Батшугараас тодрууллаа.
Тэрээр "2012 онд Ц.Элбэгдоржийн хонгилын шүүх манай аавыг хэлмэгдүүлээд, нэг асуудал дээр хоёр өөр шүүх гарсан байсан. Ц.Элбэгдоржийн хонгил дуртай хүнээ дураараа хэлмэгдүүлдэг байсан. Нийслэлийн удирдлагууд мэдээлэлгүй байна гэж харж байна. Х.Нямбаатар дарга хуульч хүн өөрөө мэдэх ёстой.
2008 оны Дээд шүүхийн шийдвэр, 2012 оны Эрүүгийн шийдвэр яг нэг асуудал дээр байгаа. Энэ бол 100 хувь улстөржилт.
2012 онд 500 цагдаатай нийлж аавыг Ц.Элбэгдорж шүүхээр хэлмэгдүүлсэн. Үүнийг монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэнэ гэдэгт итгэж байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
