Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
32 мин дараа
634
Э.Болормаа: Казакстанд манай улсын иргэд нийгмийн даатгал төлбөл төлсөнд тооцно

Өнөөдөр Казакстан болон Монгол Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудал хэлэлцэж байна. Тус асуудлын талаар УИХ-ын гишүүн Э.Болормаагаас тодрууллаа. 

Тэрээр, Казакстан болон манай улсын иргэд нийгмийн даатгалаа төлж байгаад өөрийн улсдаа очиход нь нийгмийн даатгал төлснөөр тооцож, тэтгэвэр тогтоолгох боломж бий болно.

Жишээ нь, Казакстан Улсад манай улсын иргэд ажиллаж байхдаа тэндээ нийгмийн даатгал төлж байвал Монголдоо ирээд тэтгэврээ тогтоолгоход нь тэрийг нь тооцно гэсэн үг.

Өнөөдөр хоёр талын хэлэлцээрийг соёрхон батлах гэж байна. Манай улсын хувьд хоёр талын хэлэлцээртэй 7 дахь улс болох гэж байна. Мөн манай улсын олон иргэд ажиллаж, амьдардаг БНСУ-тай нийгмийн халамжийн хэлэлцээрт орох боломжийг нээж өгч байгаа. 

Казакстан улсад манай улсын 8 мянга орчим иргэн ажиллаж, амьдарч байгаа. Тэдгээр иргэд тэндээ нийгмийн даатгал төлж байвал эргээд эх орондоо ирэхэд нийгмийн даатгалыг төлснөөр тооцно гэсэн үг. 

Шууд дамжуулалт: