

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Бид үлдэгдэл төлбөрийн төсвийг зуны төсвийн тодотголоор гадаад зар сурталчилгаа ЗГ-ын хуулиараа Гадаад хэргийн яам хариуцдаг. Тиймээс үлдэгдэл төлбөр бүхий гэрээнүүдээ тийшээ төсөвтэй нь хамт шилжүүлсэн. ЗГХЭГ-аас тусламж авч хуулийг нь үзэж судлаад дүгнэлт гаргаад хариу өгнө гэсэн үг.
1.2 сая паундын 1/3-г шилжүүлсэн бол 3/2-ыг нь шилжүүлээгүй байгаа. Харин өмнөх жилийн гэрээ хийгдээд, төлбөрөө төлөөд дуусчихсан байгаа.
Өнгөрсөн жил ойролцоогоор 800 мянган гадаад жуулчин манай улсад ирсэн. Ковидын үед аялал жуулчлал дэлхий даяар буурчихсан байсан. Энэ жилийн хувьд өмнөх жилийнхээс 10 гаруй хувийн өсөлттэй байгаа. Гэхдээ сүүлийн саруудад бид нэлээн ажилласан.
CNN, BBC зэрэгтэй гэрээтэй байгаа. Бид эхлээд дотоодын асуудлаа шийдэх хэрэгтэй байгаа гэдгийг анх ажлаа авахдаа хэлж байсан.
Жуулчид ирээд сэтгэл ханамж 100 хувь явдаг уу үгүй юу гэдэг нэг асуудал. Хоолны амт, чанар, шингэц, ариун цэврийн байгууламж зэрэг олон асуудлаа шийдэх ёстой.
Шууд дамжуулалт:
