m.mn
түрүүлж мэдээлнэ
2025.11.06 09:44
178
Харандааны ХААН 2025 МУГЗ П.Цэгмидийн "Шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн"-д урьж байна

Харандааны Хааны 4 дахь удаагийн үзэсгэлэнгээр та бидний эчнээ танил Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Пунцагийн Цэгмидийн бүтээлийг Монголын Уран зургийн галерейтай хамтран шилдэг уран бүтээлийн "БИ..." бие даасан үзэсгэлэнг толилуулахаар бэлдлээ.
Эрхэм хүндэт хэрэглэгч, уран зураг сонирхогч, эх бичгийн эрдэмтэн багш нар, авьяаслаг бүтээлч дизайнерууд, мэргэжлийн урлагийн гавьяат зураач нар, хичээнгүй суралцагч дүү нараа урьж байна.

Хаяг: 11 сарын 7-ны Баасан гаригийн 17.00 цагаас Соёлын Төв Өргөөний зүүн жигүүрт байрлах Монголын Үндэсний Уран Зургийн Галерейн 3 давхарт нээгдэж 11 сарын 17-ний өдөр хүртэл үргэлжлэн үзэгчдийн хүртээл болно. Та бүхнийг урлагийн ертөнцөөр хамтдаа аялахыг урьж байна.