Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.11.06 10:15
456
Нэг хүний амь насыг хохироож, хэргийн газраас зугтаасан жолоочийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад ХУД-ийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04.00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.