Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.11.06 10:32
241
Ж.Батжаргал: МАН-ын бүлэг нэгдсэн байр суурь гаргахаар завсарлага авсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж МАН-ын бүлгээс завсарлага авсан байна. Тус асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалаас тодрууллаа.

Тэрээр, 2026 оны төсвийг дагуулж өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг чуулганаар явж байгаа. Энд 2 хууль, 2 тогтоол байгаа. Тийм учраас эдгээр асуудал дээр МАН-ын бүлэг дахин ярилцаж нэгдсэн байр сууриа гаргах шаардлагатай байгаа. Тийм учраас завсарлага авсан. 

Мөн АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан байгаа. ҮХ-ийн цэцийн дүгнэлтэд тулгуурлан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад хариуцлага тооцож огцруулаад, УИХ-ын дэд даргад өөрийн бүлгээсээ нэр дэвшүүлэлт хийсэн. Уг дүгнэлтэд орсон асуудлуудыг зааг ялгаатай ярих хэрэгтэй. 

УИХ-ын 95-р тогтоол ҮХ зөрчсөн байна гэх дүгнэлт гарсан. 

Шууд дамжуулалт: