

ХУД-ийн ашиглалтад орох дөхсөн сургуулийн төсвийг зогсоогоод өөр тойргийн гишүүнд шагнал болгож өгсөн гэх асуудлын талаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаас тодрууллаа.
Тэрээр, Улсын төсвөөр санхүүжүүлээд явж байгаа. 10-р сарын 31нд улсын комисс орж шалгасан. Ирэх сард хүүхдүүдээ хүлээж авах байгаа.
Гэвч үүний үлдэгдэл төсөв 3 тэрбум төгрөгийг хасаад нэр бүхий гишүүдийн тойрог дээр тавьсан байна.
Ашиглалтад орох гэж байгаа сургуулиудыг ажлыг нь дуусгахгүйгээр танаад цоо шинэ газар аваачиж нэр бүхий улс төрчдөд шагнал байдлаар тавьж байгаа юм бэ гэх асуудлыг би удахгүй ярина. Өнөөдөр төсвийн хэлэлцүүлэг ахиад хийгдэнэ. Маргааш төсвийн хэлэлцүүлэг чуулганаар орно. Эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй.
Сургуулиа ашиглалтад орохын олон мянган хүүхэд хүлээж байгаа. ХУД-ын 15-р хорооны сургуулиуд ачааллаа дийлэхгүй болсон. 50-60 хүүхэд нэг ангид сурч байгаа. Гэтэл үлдэгдэл санхүүжилтийг нь хасчихсан.
Маргааш яагаад энэ санхүүжилтийг нэр бүхий хүнд өгч байгаа юм, та нар энэ хүнд ямар өртэй юм бэ гэдгийг асууна гэж бодож байгаа.
Шууд дамжуулалт:
