

УИХ-ын гишүүн, Соёлын сайд асан Ч.Номингоос аялал жуулчлал болон цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Ковидын дараа дэлхий дахинаа аялал жуулчлалын салбар уначихсан байсан. Үүнийг дагаад манай улсад ч гэсэн уналтад орсон. 2020 онд 30 мянган жуулчин хүлээж авсан. 2022 онд 200 орчим мянган жуулчин хүлээж авсан. Харин түүхэн дээд хэмжээ буюу 2019 онд 500 гаруй мянган жуулчин хүлээж авсан.
Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэх болгох гэж байгаа буюу Монголын ирээдүйн салбар юм гэж тодорхойлж гаргаж ирсэн. Тиймээс урт хугацааны аялал жуулчлалын бодлогыг тодорхойлсон.
Ингэхдээ 2030 он гэхэд жуулчин хүлээж авч байгаа тоогоо 2 сая хүнд хүргэж жил бүр 16 хувиар өсгөх зорилтуудыг тавьж байгаа. Энэ ажлуудад санхүүжилт зарцуулсан учир үр дүнг нь ярих хэрэгтэй.
Go Mongolia төсөл бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын ЗГ-ын хувьд хийж хэрэгжүүлсэн хамгийн том бөгөөд амжилттай хийж байгаа төслүүдийн нэг. Үүгээрээ дамжуулж бид өнөөдөр хамгийн дээд хэмжээгээрээ буюу 800мянган жуулчин 2024 онд хүлээж авсан. 2025 оны байдлаас харахад энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа.
Олон улсад өөрийн улсаа таниулахын тулд маркетинг хийх хэрэгтэй. Үүнд санхүү хөрөнгө оруулалт зарцуулагдана. Бид зүгээр сууж байгаад нэг багтай гэрээ хийе гээгүй.
Шууд дамжуулалт:
