Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.11.06 14:15
187
Ч.Нанжидсамбуу: Цалинг огцом байдлаар нэмэх нь хувийн хэвшилд доргио үүсгэнэ

Ажил олгогчдын нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Нанжидсамбуугаас тодрууллаа.

Тэрээр, 2026 оны төсөв дээр эмч болон багш нарын цалингийн асуудлаас болж ямар байдлаар таналт хийх үү гэдэг нь маргаан дагуулж байна. Хөрөнгө оруулалтаас танах байдлаар цалин хөлс нэмэх асуудал ярьж байна. Эсвэл урсгал зардлаас танах асуудал яригдаж байна. Бидний хувьд урсгал зардлаас танах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Харин бусад зардлуудыг 2025 оны хэмжээнд барих чиглэлийг барих хэрэгтэй. Энэ чиглэлээр гарч ирсэн хэмнэлтүүдийг цалин хөлсийг нэмэгдүүлэхэд шилжүүлэх байдлаар зохицуулалт хийх хэрэгтэй гэх саналыг хүргүүлсэн. 

Үр дагавруудыг сайн тооцож байж нэмэгдлүүдийг хийх хэрэгтэй. Гэхдээ боловсрол эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хийхийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ огцом байдлаар нэмэх нь хувийн хэвшилд доргио үүсгэнэ. 

Шууд дамжуулалт: