Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.11.06 14:49
192
П.Сайнзориг: Татвар төлөгчдийн мөнгөөр кнопын наймаа явсан

УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр "Татвар төлөгчдийн мөнгөөр Засгийн газрыг авч үлдэхээр 1.1 их наяд төгрөгийн кнопын наймаа явсан байна. Донорын санхүүжилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зардал, сургууль, цэцэрлэгийн төсвийг хассан хэр нь Цэцэрлэгт хүрээлэн, парк байгуулах 7.5 тэрбум төгрөгийг Баян-Өлгий аймагт, Ховдод Бизнесийн компанит өртөө барих, Архангай, Өвөрхангайд 30 тэрбумын өртөгтэй зам тавих гэх мэт бүсийн гишүүдэд зориулж өндөр төсөв тавьж байна.

224 тэрбум төгрөгөөр Бүсчилсэн хөгжлийг дэмжинэ гэж төсөв тавиад зургаан бүсэд хувааж хуваарилж байна. 

Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг ажлаа өг гэж хэлж байгаа. Бид шүгэл үлдээж татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж байгааг зогсоохын төлөө дугарна. Энэ бол төсөв, хуулийн хулгай. Засгийн газарт хариуцлага тооцох ёстой" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: