m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2025.11.06 14:57
129
Ухаа худагтай холбоотой гүтгэлгийг няцаажээ

Тавантолгойтой холбоотой олон асуудлын эргэлзээг тайлахаар "Тавантолгойн Цагаантолгой" нэртэй, гурван бүлэгтэй, 448 нүүр бүхий  товхимлыг гаргажээ. Тавантолгойн бүлэг ордын 4 хувийг эзэмшдэг "Энержи ресурс" компанитай холбоотой эерэг, сөрөг олон мэдээлэл бий. Үүний нэг нь "Энержи ресурс" компани цаанаа Хятад эзэнтэй гэх гүтгэлэг. 

Үүнийг "Тавантолгойн Цагаантолгой" товхимолд ийн няцаажээ. 

Энержи Ресурс ХХК нь 2005 онд Монгол Улсад байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай, 100% Монгол ажиллагсад, Монгол удирдлагуудтай, Монгол Улсдаа татвараа төлдөг, үндэсний аж ахуйн нэгж юм.

Өнөөдрийн 2.6 их наядын татвар төлж, хоосон байсан тал дээр 3.5 их наяд орчим төгрөгийн бүтээн байгуулалтыг хийж одоогийн Цогтцэций хорооллыг бий болгожээ. Үүний хэрээр ажлын байр ч нэмэгдэж Ухаа худаг цогцолборын хүрээнд 7500 гаруй иргэнийг ажлын байраар хангаж байна.

Мөн Олон улсын хөрөнгийн биржид түүчээлж, анх удаа хувьцаагаа гаргаснаар, гадаад зах зээлээс Монгол Улсдаа хөрөнгө оруулалт татаж, Өмнөговьд том хэмжээний бүтээн байгуулалт хийж, Монголдоо анх удаа Нүүрс-аж үйлдвэрийн цогцолборыг, хувийн хөрөнгө оруулалтаар байгуулсан байна. Манай улсаас олон улсад IPO хийсэн ганц компани бол "Энержи ресурс". Хэр баргийн компани олон улсын биржийн шалгуурыг давж чаддаггүй, одоо ч араас нь IPO хийж чадсан компани гараагүй байна.