Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
1 цагийн өмнө
260
Д.Үүрийнтуяа: Төсвийн 1.2 их наяд төгрөгийн өөрчлөлт толгойн өвчин болсон

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Зарчмын хувьд томоохон өөрчлөлт дагуулсан асуудал нь багш, эмч нарын цалин хөлс нэмэгдүүлэх байсан. Бараг 800 гаруй тэрбум төгрөгийн асуудал нэмж орж ирсэн. Төсөв дээр 1.2 их наяд төгрөгийн өөрчлөлтийг хэрхэн яаж хаана шингээх үү гэдэг нь толгойны өвчин болоод багагүй хугацаа өнгөрлөө.

ҮХ-аар өргөн барьсан төсвийн зарлага, алдагдлын дүнг нэмэгдүүлэх эрх УИХ-д байхгүй. Тийм учраас энэ өргөн барьсан дүн дотор тохируулж л өөрчлөлт хийх оролдлогуудыг хийж байгаа. 

Анх өргөн барьсан төсөв инфляцыг доогуур төсөөлж, татварыг бууруулах бодлого барих, НӨАТ-тай холбоотой асуудал, аж ахуйн нэгжүүдэд орон зайг бий болгож өгч эдийн засгаа барьснаар инфляцаа барина гэж байсан. Инфляц барихын тулд цалин хөлсийг ямар нэгэн байдлаар өөрчлөхгүйгээр хуулиар заасан тэтгэвэр тэтгэмжийг инфляцын түвшинд оруулах бодлого барьсан гэдгээ ЗГ-ын зүгээс тайлбарлаж байгаа. 

Гэхдээ цалин хөлстэй холбоотой томоохон өөрчлөлт орох болсон нь хэлэлцүүлэг тал талаасаа өрнөх нэг шалтгаан болж байгаа. 

Шууд дамжуулалт: