

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа төсөвтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр, Өмнө нь төсөв хэлэлцэх үед УИХ-ын дарга ажлын хэсэг байгуулдаг байсан. Тэрэнд нь нам намын төлөөлөл оролцож олон талын хяналттайгаар төсвийн асуудал хэлэлцэгдэж, батлагддаг байсан. Харин удаа ТБХ-ны дарга Х.Ганхуяг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг байгуулсан. Багш, эмч нарын цалинг нэмэхийн тулд тодорхой хэмжээний эх үүсвэрийг хасах, 3-р хэлэлцүүлэгт санал гаргаж ирэх үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгаа.
Гэвч хуульд тусгагдаагүй ямар нэгэн аудитын дүгнэлтгүй, мэргэжлийн байгууллагаар хянагдаагүй төсөл арга хэмжээнүүд орж ирж байна. Жишээлбэл, Сургуулийн лабораторийн тоног төхөөрөмж хангайн бүсэд гээд 2 тэрбум төгрөгт тавигдсан байна. Хангайн бүс гэдэг нь яг хаана хийгдэж байгаа юм. Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга Сэлэнгэ түшиг сум 7 тэрбум төгрөгөөс 2 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ гэж орж ирж байна.
УИХ-ын гишүүд бүгд л тойрогтой байгаа. Гэтэл ажлын хэсэгт орсон давуу эрхтэйгээр ийм зүйлсийг оруулж ирж байна. Хөлбөмбөгийн талбай л гэхэд 1.1 их наяд төгрөг, энэ жил санхүүжих нь 363 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр ороод ирж байна.
Шууд дамжуулалт:
