Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
16 мин өмнө
327
Ц.Сандаг-Очир: Эх үүсвэр байхгүй гэж байсан дарга нар хаанаас, ямар мөнгө гаргаад ирэв

ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир төсөвтэй холбоотой асуудлын талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр, Багш нар ажил хаялтаа зогсоож өчигдрөөс хичээл орж эхэлсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэтэл өчигдөр төсвийн байнгын хороо хуралдаж нийт төсөвт өртөг нь 1.1 их наядын өртөгтэй, 2026 онд санхүүжих нь 336 тэрбум төгрөг нийтдээ 111төсөл хөтөлбөр байсан. Шинэ болоод хуучин хөтөлбөрүүд. Өргөн баригдсан төсөвт тусгагдаагүй байсан  ийм хөрөнгө оруулалтуудыг шинээр оруулж ирсэн. 

Эх үүсвэр байхгүй гэж байсан дарга нар хаанаас, ямар мөнгө гаргаад ирэв гэх асуудал өчигдөр оройноос үүссэн. Энэ асуудалд ямар ч сайд дарга нар хариулт өгөөгүй. Тийм учраас өнөөдөр бүлгийн завсарлага авах шаардлага байна. Энэ асуудлыг бүлэг дотроо ярих хэрэгтэй гэж үзсэн учир бүлгийн хуралдааныг хуралдуулж байна. 

Учир нь өнөөдөр өглөө олдсон. 20 гаруй хоногийн өмнө ЗГ-ыг огцруулах асуудал яригдсан. Эрх барьж байгаа МАН 2 хуваагдаад, юу болсон гэдгийг та бүхэн бүгд мэдэж байгаа. Гэтэл сөрөг хүчин АН үүргээ биелүүлэхгүй, сөрөг хүчнээ хийхгүй эрх баригч нарын өвөр түрийнд орж ЗГ-ыг улаан цээжээрээ хамгаалаад байсны учир олдсон. 

Энэ 111 төсөл хөтөлбөр ирэх жилийн 363 тэрбум, дараа жилийн 1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй ажлуудын дийлэнхийг нь АН, ХҮН намын гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалтын ажлууд болж орж ирж байна. 

Шууд дамжуулалт: