Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
11 мин дараа
298
Х.Ганхуяг: 2028 онд дуусах төслүүдийн хөрөнгө оруулалтаас 15 хувь татсан байгаа

Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг мэдээлэл хийлээ. 

Тэрээр, Нийт 971 тэрбум төгрөгийн урсгал зардлаас цалин тэтгэвэр, тэтгэмж руу орсон. Багш нарын цалинг 1-р сарын 1-ээс 742 мянга, 11 сарын 1-ээс 2.8 саяд хүргэх, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 15 хувиар, тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүлэх гол зардлаа гаргаж байгаа.

Зардлаа бууруулахдаа төрийн албан хаагчдын цалин хөлсийг, хүүхдийн мөнгө, нийгмийн халамж, боловсролын салбарын гүйцэтгэл зэргийг оролдохгүй. Мөн зарим зардлуудыг хувьчилж бууруулсан. 

Хөрөнгийн зардлыг бууруулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Нийт 331 тэрбум төгрөг бууруулсан.  2028 онд дуусах төслүүдийн хөрөнгө оруулалтаас 15 хувь татсан байгаа. Энэ удаа багш эмч нарын цалинг шийдчихлээ. 2027 оны гүйцэтгэл дээр ахиухан мөнгө тавиад шийдэж болно. 

Шууд дамжуулалт: