Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2 цагийн дараа
115
МУУГЗ П.Цэгмидийн шилдэг бүтээлийн "БИ..." үзэсгэлэн болно

Өнөөдөр болох үйл явдал:

08:30 цагт: “Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2025” усны судалгаа, шинжилгээ, инженерчлэлийн үндэсний  үндэсний эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн 8-р байранд болно. 

09:00 цагт: Монгол Улсын ууган геологич, геологи-Эрдэс судлалын ухааны доктор Ж.Дүгэрсүрэнгийн нэрэмжит "Залуу судлаач-2025" эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн Номын санд болно.

14:00 цагт: "Эрдэмтэн зохиолч Бямбын Ринченгийн түүхэн романууд ба түүний роман туурвилд оруулсан хувь нэмэр"  лекц Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно. 

17:00 цагт: МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэнг Бий контемпорари арт галерейд нээнэ.  

17:00 цагт: Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн П.Цэгмидийн шилдэг бүтээлийн "БИ..." үзэсгэлэн Уран зургийн галерейд болно. 

18:30 цагт: “Сэтгэл судлалын салбарын зураглал 2025” судалгааны тайлан танилцуулах үйл ажиллагаа Этүгэн их сургуулийн 4-р байранд болно.

Эх сурвалж: Монцамэ агентлаг