m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
4 цагийн дараа
114
Таобао 11.11 жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ

Жил бүрийн 11 сар юугаараа онцлог болохыг та мэдэх үү?

Тийм ээ, энэ бол Таоbao платформ жил бүрийн 11.11-нийг угтан хамгийн том хямдрал, урамшууллаа зарладаг сар. “Taobao 11.11 Global Shopping Festival” буюу 11.11 Олон улсын худалдааны баярын талаар өмнө нь сонсож байгаагүй хүн маш ховор биз ээ. Хэрвээ таны эргэн тойронд энэ баярын тухай сонсоогүй, мэдээгүй хүн байвал яг одоо энэ мэдээг хуваалцаарай.

Таоbao манай улсад албан ёсоор нэвтэрсэнтэй холбоотойгоор Монголын хэрэглэгчид 11.11-ний хамгийн том хямдралаар хүссэн бараагаа хямд үнээр авах боломж бүрдлээ.

★     11.11 бол Хар баасан гарагийг ч тэргүүлсэн баяр

Taobao платформ анх 2009 онд санаачилсан энэ өдөр өдгөө дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн олон хэрэглэгч оролцдог цахим худалдааны баяр болон өргөжжээ. Олон улсын хэмжээний борлуулалтаараа “Хар баасан гараг”-ийг хүртэл давсан энэ баяр бол дэлхийн цахим худалдааны хамгийн хүлээлттэй баяр юм.

★     Хамгийн хямд үнэ, өргөн сонголт

  • Хятадын брэнд бүтээгдэхүүнүүд: Энэ баяраар та өрхийн хэрэглээг хялбарчлах робот тоос сорогч, АI нүдний шилнээс авхуулаад өдөр тутмын хэрэглээний гар цүнх, хүрэм, цахилгаан сойз гээд Хятад улсдаа чанартайд тооцогддог бүтээгдэхүүнүүдийг хамгийн хямд үнээр авах боломжтой.
  • Олон улсын бүтээгдэхүүнүүд: Солонгосын алдарт гоо сайхны бараанууд, Японы аниме цуглуулгын сувинер, фигурууд, Германы эрүүл мэндийн нэмэлтүүд гээд дэлхий дахины өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг ч авах боломжтой. Нэг үгээр хэлбэл, Taobao-гоос юу ч хайсан олдох тул 11.11 бол алдаж болохгүй баяр юм.

★     Ердөө ганц өдөр биш

Энэ том хямдрал ердөө ганцхан өдөр болохгүй. Учир нь, Taobao жилийн хамгийн том хямдралаа хамгийн олон хүнд хүргэхийн тулд 10 сарын 20-ны 20:00 цагаас 11 сарын 14-ний 23:59 цаг хүртэл хямдралаа явуулах нь ээ.

  • Хямдрал дээр нэмээд олон хөнгөлөлт, урамшуулал таныг хүлээж байна
  • Жилийн хамгийн том хямдралаар сайт дээрх бүх бараа 15% хүртэл хямдарна
  • 250,000₮-аас дээш худалдан авалтад 25,000₮ хөнгөлөлт эдлэх боломжтой (хөнгөлөлтийн код)
  • 100,000₮-аас дээш худалдан авалтад 10,000₮ хөнгөлөлт эдлэх боломжтой (хөнгөлөлтийн код)

★     Зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал

Тaobao Монголд албан ёсоор нэвтэрсэнтэй холбоотойгоор зөвхөн бидэнд зориулсан онцгой урамшуулал зарлажээ. Хувцас, гутал, цахилгаан бараа, гэр ахуйн бараа, автомашины дагалдах хэрэгслүүд гээд хязгааргүй олон бараанаас өөрт таалагдсанаа сонгоод, та дараах урамшууллыг ашиглаарай.

  • Taobao-д шинээр бүртгэгдсэн хэрэглэгч бүрд 10,000₮ купон
  • 49,999₮-аас дээш үнийн дүнтэй бараанд хүргэлт үнэгүй
  • Хэрэв сэтгэлд нийцэхгүй бол Монголдоо буцаах боломжтой

Taobao 11.11 фестиваль бол жилд ганц тохиодог хамгийн ашигтай, хамгийн өргөн сонголттой худалдааны баяр бөгөөд Монголын хэрэглэгчид энэ жил анх удаа хамгийн том хямдрал, хөнгөлөлт, урамшуулалд бүрэн хамрагдах боломжтой болсныг дуулгахад таатай байна.

Хямд үнээр чанартай бараа хайж буй хэн бүхнийг 11.11 баярт оролцож, хүссэн бараагаа амжиж авахыг хүсье.