Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
5 цагийн дараа
99
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шингэн хүнсний салбарт гарч буй үр дүн, хэрэгжилттэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Еден” ХХК-д ажиллаж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шингэн хүнсний салбарт гарч буй үр дүн, хэрэгжилттэй танилцлаа.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвдөх Ч.Даваабаяр, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат болон салбарын төлөөллүүд ажиллалаа.

“Еден” ХХК нь 2005 онд зөгийн балны үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2010 оноос “ЕДЕН” нэрийн нэрс, аньс, чацарганы өтгөрүүлсэн шүүс, чанамал, хүүхдийн нухаш зэргийг үйлдвэрлэж буй баялаг бүтээгч юм.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамрагдаж үйлдвэрийн хүчин чадлаа 3.5 дахин нэмжээ.

Мөн үйлдвэрлэл шинэ шатанд гарч таван брэндийн 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн нэмэгдэж, хэрэгчдэд илүү өргөн сонголттой чанартай бүтээгдэхүүнийг хүргэж байна.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ нь 1489 тонн буюу 89%-аар өссөн байна.

Байгалийн цэвэр жимс, жимсгэнийг боловсруулж импортийн бүтээгдэхүүнийг орлохуйц хямд, чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, цаашилбал экспортод гаргах зорилгоор байгуулагдаж байсан тус компани одоогоор 150 гаруй ажилтантай, 60 нэр төрлийн жимсний чанамал, өтгөрүүлсэн шүүс, хүүхдийн нухаш үйлдвэрлэж байна.

Мөн хоногт 250 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн орон нутгийн 400 гаруй бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажиллаж байгаа юм.