Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.11.07 13:07
305
О.Саранчулуун: Эдийн засгийн том шуурган дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэд орхигдож байна

УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр "Халамжийн тэтгэмжийн 302 мянган төгрөг 6 хувь буюу 20 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа. Дахиад 2 хувь буюу 8 хувь болгохоор ярьж байна.

8 хувиар нэмсэн ч 400 мянгад хүрэхгүй.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй ахмадын асуудал орхигдоод байгаа. Мөнгөн дүнг нэмдэггүй юм аа гэхэд асрамж, халамжийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж өгөөч гэсэн шаардлага ирж байгаа. Унаж татдаг зарим хүмүүсийн эмийн асуудал ч яригдаж байгаа. Нийгмийн нэг хэсэг эдийн засгийн том шуурган дунд хаягдаж, орхигдож байна. Ордны гадаа жагсаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ уулзах гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гадаа удаан зогсоход аюултай" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: