

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир төсвөө эргүүлэн татахыг шаардав. Тэрээр "1.1 их наядын төсвөөр наймаалцсан байна. Өнгөрсөн шөнө бид нар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөр дүн шинжилгээ хийлгэсэн мөнгөн дүн 1.5 их наяд болж нэмэгдэж байна. Энэ хэмжээний орон зайг бий болгосон байна. Энэ төсвөө эргүүлэн тат гэж шаардаж байгаа. 200 гаруй хөрөнгө оруулалтаас хассан. "Боловсролын хөгжлийг дэмжих жил" гэж зарласан хэр нь 40, 50 сургуулийн хөрөнгө оруулалтыг хасаж орон нутгуудад замын төсөв болгосон.
Энэ олон хөрөнгө оруулалтын ажлуудын ихэнх нь зураг төсөвгүй байна. Авлигын төсвөө хүчээр батлах юм шиг байна. Бид нам дотроо, чуулганы танхимд цөөдөж байна. Мянга хашхираад бидний үгийг авахгүй юм шиг байна. 180 тэрбум төгрөг цэвэр Ардчилсан намын төсөв болж хувирсан" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
