Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Байгаль орчин
2025.11.07 15:43
441
Ж.Батсуурь: Хүчтэй дугараад эхлэхээр амыг нь барих гэж оролдож байна

АН-ын гишүүдийн оруулсан 180 тэрбум төгрөгийн төсвийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батсууриас тодрууллаа. 

Тэрээр "Ардчилсан намын гишүүдийн өгсөн 180 тэрбум төгрөгийн санал яахаараа авлигын төсөл болчихдог юм бэ? 180 тэрбум төгрөг төсвийн нэг хувьд хүрэхгүй. Парламентад Ардчилсан нам 33 хувийн суудал авсан. МАН-ын нэг гишүүний тойрогтоо тавиулсан мөнгөтэй тэмцэхүйц мөнгийг манай 42 гишүүн санал оруулсан.

Нийт хөрөнгө оруулалтын 97 хувийг өөрсдөө тавьчхаад АН-ын оруулсан гурван хувь дээр акц өгч байна. Жишээ нь Сүхбаатар дүүргийн Баяндэлгэр сум 5000 гаруй хүнтэй. Гэтэл цэцэрлэг нь эсгий гэрт байгаа. Тэгээд энэ нөхцөлд төсөв оруулъя гэж хэлэхгүй яах юм бэ? Хүчтэй дугараад эхлэхээр амыг нь барих гэж оролдож байна" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: