

УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр " Бид нэмж эх үүсвэр гаргаж ашиглаагүй, төсөв дотроо зохицуулалт хийсэн. Энэ зохицуулалт дээр төсвийн хууль тогтоомжид нийцээгүй зүйл байна уу гэдгийг нягталж, дахиж хэлэлцэхээр болсон. Өнөөдөр яригдсан зургаан асуудлаас бусдыг чуулганаар хэлэлцэнэ.
Арваннэгдүгээр сарын 15-ны дотор УИХ төсвөө батлах ёстой. Энэ цагалбарыг бид барьж ажиллана. Улсын төсвийн хөрөнгө оруулалт тухайн орон нутагтаа хэрэгтэй.
Боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэврийг нэмэхээр 850 орчим тэрбум төгрөгийн зохицуулалт хийж өгч байгаа. Энд тэнд тавигдсан жижиг төсөв өө бөөгнүүлээд Бүсчилсэн хөгжил рүүгээ чиглүүлэх ёстой юм биш үү гэсэн санал орж ирсэн" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
