Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.11.07 17:00
274
П.Ганзориг: Нэгдүгээрт хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалтуудаа нэмэгдүүлэх ёстой

ХҮН намын гишүүн П.Ганзоригоос төсвийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр "Төсөвт 1.1 их наядын өөрчлөлт орсон асуудалд ХҮН намын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаад тойрог дээрээ тавиулсан, захиран зарцуулах эрхээ нэмүүлсэн зүйл огт байхгүй.

Манай намын гишүүн П.Наранбаяр Боловсролын сайдаар ажиллаж байгаа. Багш нарын цалинг нэмэхээр 900 гаруй тэрбум төгрөг төсөв дээр нэмэгдүүлсэн. Магадгүй боловсролын салбарын 90 гаруй мянган багш, ажилчдын цалинг нэмүүлж байгаатай холбоотой эсэргүүцэж байгаа бол болчимгүй зүйл гэж хэлмээр байна. Олон жил зайлшгүй нэмэгдүүлж явах ёстой багш, эмч нарынхаа цалинг нэмж яваагүйгээс болоод төсвийн урсгал зардлыг нэлээд хэмжээгээр танаж байгаа. Энэ магадгүй зарим сайд, гишүүдийн дургүйг хүргэж байгаа байх. Энэ нь ХҮН намыг төсвөөр наймаацлаа гэсэн ярианд оруулж байж болох юм.

ХҮН намын зөвлөлөөс төсвийг нэгдүгээрт хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалтуудаа нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Эрэмбийн хувьд эрүүл, мэнд боловсрол, дараа нь байшин, барилга, зам руу оруулах ёстой" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: