

“Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо”-ны удирдах зөвлөлийн II хурал амжилттай боллоо.
Монголын Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо 35 Удирдах зөвлөлийн гишүүн , 9 тэргүүлэгч, 5 дэд Ерөнхийлөгч болон ажлын албатай 21 аймагт 9 дүүрэгт салбар нэгжтэйгээр Үндэсний хэмжээнд “Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө” уриан дор үйл ажиллагаа явуулж байна. Холбооны Удирдах зөвлөлийн хурал 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод амжилттай болж олон бодлогын асуудал хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Мөн холбооны 2025 оны үйл ажиллагааны үр дүн, 2026 оны ажлын төлөвлөгөө цаашдын зорилтын талаар хэлэлцэв.
Хуралдаанаас удирдах зөвлөлийн бүтэц, ажлын чиглэлийг баталж, 2026 онд хэрэгжүүлэх хамтын төслүүд, мэдээллийн нээлттэй бодлого, гадаад харилцаа , хууль эрх зүйн орчин, шинэ иноваци болон сурталчилгааны шинэ стратегийг тодорхойллоо.

“Бид хамтын хүчээр жижиг, дунд бизнесийн хөгжлийг дэмжин, Монголын үйлдвэрлэгчдийг нэгтгэнэ.”
ЖДҮҮ нь эдийн засгийн хөдөлгөгч хүч бөгөөд нийгмийн тогтвортой байдлын үндэс юм.
Төрөөс бодлогоор дэмжих нь улс орны урт хугацааны тогтвортой хөгжил, ажлын байрны өсөлт, иргэдийн амьжиргаа сайжрах, чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой стратегийн салбар билээ.
“Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө” гэсэн уриан дор Монголын баялаг бүтээгчид эх орны дөрвөн зүг найман зовхисоос нэгдэж байна.


