

Тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд ХААН Банк байгальд ээлтэй сонголт хийх боломжийг нийт харилцагчдадаа бүрдүүлж, 93%-ийн дахин боловсруулсан материалаар үйлдвэрлэсэн картыг өнгөрсөн 9-р сараас зах зээлд нэвтрүүлсэн билээ.
Тэгвэл энэ удаад дахин боловсруулсан эко материал бүхий Виза бизнес дебит картыг бичил болон жижиг дунд бизнес эрхлэгч хувь харилцагчдадаа шинээр санал болгож байна.
Энэхүү картын давуу тал нь:
Виза бизнес дебит картыг шинээр захиалан авсан харилцагчдадаа зориулан бид 2025 оны 11-р сарын 10-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд сонгогдсон дараах нэр бүхий худалдаа үйлчилгээний байгууллагуудын ПОС төхөөрөмжид картаа уншуулан худалдан авалт тутмынхаа 10%-ийг буцаан олголт хэлбэрээр авах урамшуулалт аяныг зарлалаа. Жишээ нь, та дээрх хугацаанд аль нэг сонгогдсон байгууллагын ПОС төхөөрөмжид Виза бизнес дебит картаа уншуулан 300,000 төгрөгийн гүйлгээ хийсэн тохиолдолд таны данс руу 30,000 төгрөгийн буцаан олголт орох юм.
Аяны нөхцөл:

2025.11.10-30-ны хооронд Виза бизнес дебит картаар хийсэн гүйлгээний буцаан олголт 2025.12.06-нд, харин 2025.12.01-31-ний хооронд Виза бизнес дебит картаар хийсэн гүйлгээний буцаан олголт 2026.01.06-нд тус тус таны гүйлгээ хийсэн картын харилцах данс руу автоматаар шилжин орно.
Энэхүү урамшуулал нь зөвхөн хувь хүний Виза бизнес дебит карт эзэмшигчдэд хамаарах бөгөөд байгууллагын картад үйлчлэхгүйг анхаарна уу.
Та Виза бизнес дебит картыг Khan Bank аппликэйшнээрээ хэдхэн хормын дотор онлайнаар захиалж, үнэ төлбөргүй хүргүүлэн авах боломжтой.
Буцаан олголттой байгууллагууд:
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
