m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2 цагийн дараа
1326
Т.Аубакир: Ахмадын тэтгэврийг 8.6 хувиас илүү нэмэх эх үүсвэр байхгүй

Эрүүл мэндийн ажилтны ажил хаялт, ахмадын тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар ГБХНХ-ын сайд Т.Аубакираас тодрууллаа. Тэрээр "Ахмадын тэтгэврийн нэмэгдэлд ирэх оны төсөвт  690 орчим тэрбум төгрөг сууж байгаа. Баасан гараг гэхэд улсын төсөв батлагдах ёстой. Тэр хүртэл нэмэгдэх төсвийн орон зай байгаа юу үгүй юу гэдэг дээр  төсвийн байнгын хороо, СЯ дахин нэмэх боломжгүй гэх байр сууриа илэрхийлж байна.  Тэтгэврийг 8.6 хувиар нэмж, 690 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр байна. Энэ нь дараа жилийн инфляцитай уялдуулж нэмэх хуулийн дагуу нэмэгдэл юм.  

Тэгш хувиар нэмэх үү үгүй юу гэдгийг ЗГ тогтоолоор батлах. Энэ нь маргаантай сэдэв.

  22 жил тогтвортой ажилласан, НДШ-ээ тэр хэрээр төлсөн хүмүүс нэг сая төгрөгөөс дээш тэтгэвэр авч байна. Тэгвэл бид насаараа шударга ажиллаад шударга татвараа төлсний хэрэг тэгвэл юу байгаа юм бэ? Хөдөлмөр эрхлээгүй явж байгаад хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгоод, бүрэн тэтгэвэр гэдэг нь ажилласан жил нь хүрэхгүй НДШ тогтвортой төлөөгүй хэсэгтээ тэтгэвэр их нэмэх нь шударга юм уу гэх хэсэг байна.

Иймээс улсын төсөв батлагдсаны дараа ЗГ тогтоол гарган, жигд нэмэх үү үгүй юу гэдэг дараагийн сэдэв" гэлээ.