

УИХ-ын гишүүн Ж.Галбадрахаас ирэх онд сургууль, цэцэрлэгт хийгдэх хөрөнгө оруулалтын талаар тодрууллаа. Тэрээр "Ирэх онд улсын төсвөөр хоёр сургууль, гурван цэцэрлэг барихаар төсөв нь суусан. Шинээр сургууль барьж орхиод байх биш баригдаж байгаагаа дуусгах зорилт тавьж байна. Шинээр гаргаж өгсөн 108 сургууль, 95 цэцэрлэгийн санал гаргаснаас эхний 41 сургууль цэцэрлэгийн барилгыг шинээр оруулъя. АХБ-ны 150 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хийхээр болж байна. Үүний 32 нь сургууль 9 нь цэцэрлэг. Бид Нийслэлээс бид газар чөлөөлж өгөхийг газар , зураг дэд бүтэцтэй холбогдсон байх зэргийг шаардаж байна. АХБ-ны зээл төсөв дотор орж ирэхгүй.Улсын хэмжээнд 32 сургуулийн 17 нь нийслэлд, 15 нь орон нутагт хуваарилагдсаны 22-ыг нийслэлийн сургуульд оруулъя учир нь нийслэлийн ачаалал их байгаатай уяж өгч байна. Төсөв хэлэлцсэний дараа АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн асуудал хэлэлцэхээр бэлтгэл ажил хийж байна. АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр баригдах сургууль, цэцэрлэг зөвхөн ирэх жил баригдахгүй, үргэлжлээд явна" гэлээ.
