

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Ирэх оны төсийн хэлэлцүүлэгт гишүүдийн ирц 76 хувь буюу 96 гишүүн сууж байна.
Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг хийж байгаатай холбогдуулж УИХ-ын Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгана. Нийт 50 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёолол орж ирснийг нэг бүрчлэн гишүүдэд танилцуулж, санал хураана.
