

УИХ-ын гишүүн Д.Ганбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "Эмч нарын цалин амьдралд хүрэлцэх мөнгө биш. Ажил хийж байгаа хүн өнөөдөр ийм хэмжээний цалин авахгүй байна. Сувилагчийн дутагдалтай байна. Сувилагчийн ажил хийгээд амьдрахад хүнд байгаагаас энэ асуудалд өөрөөр хандах цаг нь болжээ. Тоног төхөөрөмж найдвартай биш байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй байна. Бүтээмжтэй уялдаад цалинг нэмэх, үүнийг дагаж юмны үнэ нэмэгдэхгүй байх хэрэгтэй. төсөвт 8-10 хувь бол хуулиараа байгаа. Албан ёсоор инфляци 8 хувь гэж байгаа ч гадаадын судлаачийн хэлж байгаагаар хоёр оронтой тоонд хүрсэн байна.
Л.Оюун-Эрдэнэ гишүүн өмнө нь зургаан жил ЗГХЭГ-ын дарга, ерөнхий сайдаар ажиллаж байсан. Энэ хооронд шалгаж байхгүй юу хийсэн бэ. Өөрийнхөө хийсэн ажлаа шалгах нь ашиг сонирхлын зөрчилтэй. Үүнийг буруу гэж гишүүд гурван удаа дэмжихгүй санал хураалгасан байна. Хурал даргалж байгаа хүн алхаа цохиж, энэ шийдвэрийг ёсчлох ёстой.
УИХ-ын гишүүд саналаа өгч байгаа. Тойрогтой ч бай үгүй ч бай төсөв дээр өөрийн саналаа хуулийн дагуу илэрхийлж, зарчмын зөрүүтэй саналыг хоёр дахь хэлэлцүүлэгт гаргадаг. Тойргийн сонгогчдын санаа бодол л орсон" гэлээ.
