Хүүхдийн үндэсний чуулганд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн оролцооны байгууллагуудын төлөөлөгч хүүхдүүдийг тэгш хамруулж, шийдвэр гаргах түвшинд хүүхдүүдийн санал бодлыг хүргэж, бодит ажил хэрэг болгоно. Чуулганыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Боловсролын яам, Боловсролын Ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Олон Улсын байгууллага, Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Монгол хүүхдийн зөвлөл, Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ, Монголын скаутын холбоо хамтран зохион байгуулж байна.