m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.11.11 15:47
885
С.Будрагчаа:ЗГ-ыг шүүмжилвэл хорино шүү гэж Б.Энхбаяр айлгаж байна

С.Будрагчаагаас Хууль зүйн сайд Б.Энхбаярын хийсэн мэдэгдлүүд, хэвлэл мэдээллийн салбарыг удаа дараа харлан гүтгэж байгаатай нь холбоотой тодрууллаа. Тэрээр  "Б.Энхбаяр сайдын зүй бус үйлдэл нь гурав дахь удаагаа давтагдаж байна. Хоёр жилийн өмнө хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа нүүрсний машинтай 40 сэтгүүлч байна гэх асуудлыг анх тавьж байсан. Гэвч өнгөрсөн  хугацаанд нэрс зарлаагүй, тийм олон машинтай сэтгүүлч ч байхгүй. ХЗС-н тэр үгийг ард түмэн үнэн гэж хүлээж аваад, сэтгүүлч нар өөрсдөө нүүрсний хулгайч юм байна. Худалдагдсан сэтгүүлч гэж нийтээр харлуулдаг болсон. Мөн нүүрсний сонсгол хийх үеэр нүүрсний хулгайтай нэгдсэн бүлэг сэтгүүлчид миний талаар том контент хийсэн байна. Тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй намайг харлуулж байна. Би шударга үнэн байсныхаа төлөө гүтгүүлэх гэж байна гэж улс орон даяар зарласан ч Б.Энхбаяртай холбоотой нэг ч контент гараагүй. Тэгж хэлэхээр ард иргэд дахиад л  сэтгүүлч нарыг төлбөртэй гутаадаг, гүтгэдэг гэдэг муу нэртэй болоод өнгөрсөн. Мөн өнгөрсөн баасан гарагт мөн л "Херо" Б.Баатарын захиалгатайгаар ЗГ-ыг харлуулах ажиллагаа хийсэн хоёр сэтүүлчийн нэгийг саатууллаа, нөгөө нь оргон зайллаа. Энэ талаар өчигдөр мэдээлэл хийнэ  нэр устай нь зарлана" гээд бөөн хүлээлт үүсгэсэн ч хоолой өвдсөн гэж чөлөө аваад ажилдаа ч ирэхгүй, оргон зайлчихлаа. Хүний нүүр харах эрхгүй боллоо.  Энэ хүний хийрхлийн ард хэвлэл мэдээллийн байгууллагын нэр төр унаад байна. Гутаад байна. Муухай үйлдлээ боль таслан зогсоо гэх шаардлагыг хэлэхээр уулзахыг хүссэн ч өрөө нь цоожтой байна. 

Түүний хийж байгаа энэ үйлдэл бол зорилготой. Эцсийн зорилго нь ЗГ-г шүүмжилсэн ямар нэг нэвтрүүлэг хийвэл дараагийн алхам шорон шүү гэж анхааруулж байна гэж би ойлгосон. Яагаад Биг Жигийн дуун дээр хэдэн дүрс тавьсныхаа төлөө эвлүүлэгч шоронд суух ёстой юм. Энэ шоронд суух асуудал биш шүү дээ. Тэр байтугай Эрүүгийн хуулийн илт худал мэдээлэл буюу 13.14 дээр хорих ял байхгүй шүү дээ. Зорчих эрх 6 сар хязгаарлах гэж байгаа. Хүн алсан, дээрэмдсэн , хутгатай зэвсэгтэй хүнийг л цагдан хорихоос биш дуун дээр эвлүүлэг тавьсан хүнийг хорьж байгаа нь хэвлэл мэдээллийнхэн та нар Г.Занданшатарын өөдөөс юм яриад үзээрэй. "Бодь" групп, "Ухаа худаг"-тай холбоотой мэдээлэл олон нийтэд өгвөл та нарыг хорино шүү гэж ойлгож байна гэж бодлоо" гэлээ.