Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод ''Хүлэмжийн хийн ялгарал ба ногоон хөрөнгө оруулалт" сэдэвт VI бага хурал 2025 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр боллоо. Тус арга хэмжээнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун оролцов.
Энэхүү бага хурлаар дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний шилжилт хийх, ногоон эрчим хүчний хөгжил ба хөрөнгө оруулалт, шинэ дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, карбоний зах зээлийг хөгжүүлэх, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг дэмжих зэрэг асуудлуудыг авч хэлэлцэв. Мөн БНХАУ-ын зүгээс ногоон эрчим хүчний хөгжлийг хурдасгаж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогын талаар танилцуулга хийгджээ.
Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцийг зөв зохистой ашиглаж ногоон эрчим хүчийг хөгжүүлэх талаар дурдагдсан байна.
Энэхүү форумд БНХАУ, Их Британи, Франц, Герман, Өмнөд Солонгос, Монгол, Бразил, Замби, Индонез, Шинэ Зеланд, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 10 гаруй улсын 300 гаруй төлөөлөгч оролцож, тухайн улс оруудын зүгээс авч хэрэгжүүлж байгаа бодлого зорилтын талаар харилцан туршлага солилцсон арга хэмжээ боллоо.