m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.11.12 11:19
222
С.Бямбацогт:Үндэсний болон иргэний эрх ашгаас бусад бүх нууцад авсан гэрээ, тогтоолыг ил болгоно

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ЗГ-ын хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Ил тод нээлттэй байгаа газар хулгай нүүрлэхгүй. Иймээс Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барина.  Үндэсний эрх ашиг, иргэний эрх ашгаас бусад бүх нууцад авсан гэрээ, тогтоолыг ил болгоно. Иргэдийн мэдэх эрхийг хангаагүй байж хулгайтай тэмцэнэ гэж байхгүй. Хууль бус үйлдлээ албаны нууцаар халхавчилж гэрээ хэлцэл хийх явдал газар авсан. Энэ хууль батлагдсанаар 59 байгууллагын 882 мэдээлэл ил тод болно. Шилэн ил ил тод байж авлигатай тэмцэнэ" гэлээ.