Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.11.12 11:32
401
Н.Учрал: Дэлгүүр, дугуй засвар ажиллуулахад заавал зөвшөөрөл хүсдэг байдлыг халах ёстой

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцууллаа.

Тэрээр, Өнөөдрийн ЗГ-ын хурлаар эдийн засгийн эрх чөлөөний тухай, хөрөнгө оруулалтын хууль болон зөвшөөрөл мэдэгдлийн хууль, тус хуулийг дагасан 120 хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцууллаа. Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдохдоо баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэдгээ зарласан. Ингээд 100 хоногийн хугацаанд баялаг бүтээгчдийг дэмжих хууль дээр ажилласан. 

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуулиас хиймэл оюун ухаан ашиглан нийт хуулийн төслийн эх өгөгдөл дээр боловсруулалт хийж эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж байгаа хэдэн хууль байгаа дээр үнэлгээ өгсөн. Зөрчилдөж болзошгүй 228 хууль байна. Тэгэхээр 228 хуулийг давж бизнес эрхлэх, гаднынхан хөрөнгө оруулахад тааруу байгаа нь ойлгомжтой. Тиймээс шууд зөрчилдөж байгаа заалтуудыг өөрчилнө. Хуулийн төслийг өргөн мэдүүлнэ. 

Мөн хөрөнгө оруулагчийн гомдол маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчин тодорхойгүй байгаа. Өнөөдрийн байдлаар нийт гомдлын 25 хувь нь л шийдэгдэж байна. Бусад нь огт шийдэгддэггүй.  Монголбанк хуулиар хориглоогүй байхад 13 шаардлагыг журмаар тогтоосон байдаг. Тиймээс журмаар тогтоосон зохицуулалтыг бүрэн хална. 

8 нэрийн барааны дэлгүүр, дугуй засвар ажиллуулахад заавал зөвшөөрөл хүсдэг байдлыг халах ёстой. Хуулиараа зөвшөөрлийн хуульд заасан жагсаалтад байхгүй бол чөлөөтэй эрхэлж болно гэж заасан байгаа. Ийм хуультай ч бүртгэнэ гэдэг. Бүртгүүлэх гээд очихоор бүртгэж өгдөггүй учир бизнесээ эхлүүлж чаддаггүй. Үүнийг зөвшөөрөл мэдэгдлийн хууль гэх шинэ концефц руу оруулж байгаа. 

Шууд дамжуулалт: