

Засгийн газраас гарсан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлж байна. Тэрээр "Өчигдөр ҮЭ-ийн төлөөлөлтэй уулзаж, цалин урьдчилан нэмэх саналаа хэлж, урьдчилсан тохироонд хүрэхээр болж санал нийлсэн. Одоо ҮЭ-ийнхэн гурван талт хэлэлцээрт орох шийдвэрийг хэлсэн. ЗГ-т танилцуулахдаа 2026 оны 1.1-нээс үндсэн цалинг 30 хувь, дараа нь үе шаттайгаар хоёр удаа нэмж 75 хувьд хүргэх, 2026 ондоо багтааж цалинг нь 3 саяд хүргэх 2027 онд Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлахтай холбоотойгоор тухайн онд 3.5 саяд хүргэхээр зорьж байна.
Цалин нэмэх гол эх үүсвэр бол 15 хувиар нэмэх 191 тэрбум төгрөг төсвөөс гарч байгаа. Дараагийн 157 тэрбум төгрөг ЭМДС-ийн санхүүжилтээс шаардлагагүй санхүүжилтийг бууруулах, сангийн менежментийг зохистой болгоход анхаарна.
ЭМД-ийн хөнгөлөлттэй хоёр төрлийн эмэнд жилд 20 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тухайлбал, витаминыг хөнгөлөөд түүнд долоон тэрбум төгрөг зарцуулж байгаа нь даатгал үрэлгэн байгаагийн жишээ. Энэ мэтчилэн сахилга батыг сахиулж 157 тэрбум төгрөгийг гаргана" гэлээ.
