m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.11.12 13:45
578
Ч.Нарантуяа: Хоосорсон сангаас санхүүжиж цалин нэмнэ гэж бүрхэг зүйл ярьж байна

Эрүүл мэндийн байгууллагын үйлдвэрчний эвлэлд 150 эрүүл мэндийн байгууллагын 15600 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Өчигдөр ЭМ-ийн сайдтай уулзсан. Уулзалтад ярьсан агуулгаар хэлэлцээрийн ширээнд суух боломжгүй. 15 хувийн нэмэгдэл л улсын төсөвт суусан. Хоосорсон ЭМДС-аас мөнгө авч цалин нэмнэ гэж байгаа бүрхэг зүйлийг эмнэлгийн ажилчид хүлээн зөвшөөрөхгүй. Бид улсын төсөвт суулгахыг шаардаж байна. Санхүүгийн сахилга бат гэж яриад байна. Засаг замбараагүй зарцуулсан бол мөнгийг гаргаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Наймдугаар сараас хойш л ярьж байна. Капитал банкинд байршуулаад авч чадаагүй мөнгийг аваад цалин нэмнэ гэж байгааг олон мянган эмч ажилтан хэлж байна. 21 аймаг, 30 гаруй сум ажил хаялтад нэгдэхээр байна. Үндэсний хэмжээний ажил хаялт үргэлжлэх гээд байна. Өчигдөр өдөр 40 орчим хүн байсан. Зарим нь оройн ээлжтэй гээд урьд шөнө 10 хүн хонолоо. Майхан, хөнжил байхгүй манай залуучууд их даарч хонолоо" гэлээ.