

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Б.Пунсалмаа, Б.Пунсалмаа нар тэтгэвэртэй холбоотой мэдээлэл хийлээ. Д.Энхтуяа "Ирэх оны төсөв батлагдах гэж байна. Төсөвтэй холбоотой олон асуудал гарч ирж байна. 9.15-наас ахмадууд хүчтэй тэмцэл өрнүүлсэн. АН-ын эмэгтэйчүүд ахмадын тэтгэврийн талаар дуу хоолойгоо өргөж ирсэн. Анхны төсвийн төслөөр ахмадын тэтгэвэр зургаан хувиар нэмэх төсөв орж ирсэн. Олон саналуудыг хэлснээр ахмадын тэтгэвэр 8.6 хувиар нэмэхээр болсон. Өнөөдөр 572 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмад 32 мянга, 688 мянган төгрөг хүртэлх
689 мянган төгрөгийн тэтгэвэртэй 205 мянган ахмад, 681-1 сая төгрөгийн тэтгэвэр авдаг 80 мянган ахмад, 1-1.5 сая төгрөгийн тэтгэвэр авдаг 66 мянган ахмад, 1.5-2 сая төгрөгийн тэтгэвэр авдаг 16 мянган ахмад, гурван саяас дээш тэтгэвэр авдаг 1040 хүн бий. Нийт 412 мянган ахмад тэтгэвэр авч байна. 50 хувь нь тэтгэврийн доод хэмжээ авч байна. 93 хувь нь 1.5 саяас доош тэтгэвэр тэтгэмж авч байна. Жагсч байгаа ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэж өгөөч гэж байгаа юм. Найман хувиар нэмэгдэх нь тодорхой боллоо.
572 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байна. Тэтгэврийн нэмэгдэл бодит дэмжлэг болж чадахгүй. Ахмадын тэмцлийг үр дүнг хүргэхийн тулд бага тэтгэвэртэй ахмадын мөнгө 45 мянгаар биш ядаж 100 мянгаар нэмэх арга зам хайхыг ЗГ-т санал өгөх гэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа: 600 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадуудад тэтгэвэр 45 мянгаар нэмэгдэж байгаа нь юунд ч хүрэхгүй. Өндөр тэтгэвэр авдаг иргэнд 8.6 хувийн нэмэгдэл 170-260 мянган төгрөгийн нэмэгдэл болж байна.
Яагаад иргэд бага тэтгэвэр авч байгааг судалж үзвэл хувь тэнцүүлсэн тэтгэвэр буюу ажилласан жил нь хүрэхгүй иргэд бага тэтгэвэр авч байна. 2000 оноос өмнө ажиллаж тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр маш бага тогтсон байна. Тухайн үеийн ханшийн хэмжээгээр тэтгэврээ тогтоолгосон ахмадууд анхаарал хандуулах нийгмийн бүлэг болжээ. Тэтгэвэр авч байгаа иргэдийн 7 хувь нь хоёр сая төгрөгөөс дээш тэтгэвэр авч байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Тэтгэвэр тэтгэмж нэмэхдээ бүгдийг нь 8.6 хувиар хувьчлалгүй дотор нь зохицуулалт хийх эрх нь Засгийн газарт байна. Өөрөөр хэлбэл бага тэтгэвэртэй хүмүүсийнхээ тэтгэврийг ахиухан нэмэх боломж байна гэж үзэж байна. Нийт тэтгэвэр авагчдийн 93 хувь нь бага тэтгэвэр авч, ядууралд өртөөд байна. Ядуурлыг бууруулъя гэвэл бага тэтгэвэр авч байгаа иргэдийнхээ амьжиргааг дэмжих хэрэгтэй.
