m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.11.12 16:06
476
Ү.Амарбат: Б.Энхбаяр нь Д.Амарбаясгаланг гурван жил гүтгэлээ

Хуульч, өмгөөлөгч Ү.Амарбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэрээр "Миний үйлчлүүлэгч дээр Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоол гарсан. Үүнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх хуралд оролцож, өөрийн гэм буруугүйг нотлох баримт гаргаж байгаа. Эрүүгийн хэрэг 10 сарын сүүлээр үүссэн. Есдүгээр сард бид мөн хуулийн байгууллагад хандсан. Одоогийн ХЗДХ-ийн сайдыг ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүний нэр төр, алдар хүндэд халдсан гэдэг утгаар хандсан ч Б.Энхбаяр шүүхээс дуудсан цагт нь очоогүй. Өчигдөр шүүхээс албадан ирүүлэх шийдвэр гарсан. Салбарын сайдын хувьд нэхэмжлэхийг гардан авч шүүх хуралдаа оролцоосой гэж хүсч байна.

ЗГ-ын ээлжит хурлын дараа ХЗДХ-ийн сайд зарим мэдээлэл өглөө.  Энэ бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шалгаж байгаа мэдээлэл өгсөн биш хувь хүний алдар хүндэд халдсан мэдээлэл өглөө. Нэгдүгээрт 2018.9.9-ний гэх смс, 2020 оны гэх хэд хэдэн агуулгатай хоёр хүний смс задаллаа. Энэ нь  "Админерал"-ын гэрээг байгуулагдахаас гурван жилийн өмнөх хэний бичсэн нь мэдэгдэхгүй смс задаллаа. Энэ нь ямар ач холбогдолтой, үнэн юм уу, үнэн байлаа гэхэд энэ хэрэг Б.Энхбаяр гэж хүнийг юу руу чиглүүлж байгаа нь зорилгогүй тодорхойгүй байна. Холбоотой, холбоогүй баримтуудыг байнга миний үйлчлүүлэгчтэй холбох  зорилготой мэдээллийн нэг хэсэг нь өнөөдөр боллоо гэж харж байна. Б.Энхбаярын өгсөн нотлох баримтаар гэсэн нэг ч баримт өнөөдөр хууль хяналтын газар байхгүй. Өнөөдрийн дэлгэсэн гээд байгаа баримтуудаа  хууль шүүхийн байгууллагад өгвөл няцаах арга хэмжээг бид авнаа.

Өнөөдөр ярьсан зүйлээс нь үзвэл Б.Энхбаяр нь Д.Амарбаясгалан гэдэг хүн рүү дайрч байгаа зорилго, логикоо ойлгоогүй байна гэж бодлоо.  

Б.Энхбаяр Д.Амарбаясгаланг  гурван жил гүтгэлээ. Д.Амарбаясгаланг Таслан сэргийлэх арга хэмжээ авсан зүйл байхгүй. Энэ ажиллагаанд саад учруулсан, очихгүй байгаа зүйл байхгүй. Энэ нь өөрөө буруутай гэсэн үг биш. Гэм буруугүй гэдгээ нотлохын тулд хуулийн байгууллагад нотлох баримтаа өгч байна" гэлээ.