Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.11.12 16:17
417
П.Сайнзориг: НӨАТ-ын 5 хувийг өгнө гэсэн ч хойшилж, хэрэгжих үгүй нь мэдэгдэхгүй боллоо

УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, Нийгмийн салбарынхан цалингийн асуудлыг эртнээс ярьж байсан. Төсвийг боох үедээ харгалзаж үзээд тодорхой хэмжээнд саналыг нь тусгах талаар ярилцахгүй бол яг төсөв батлах дээр ирэхээр төсөв задрах процесс руу орж байна.  5 сарын 31-ний дотор төсөвт заасан төсөл хөтөлбөрүүдийн тендер худалдан авалтыг хийж чадахгүй бол татагддаг. Яг л ийм хагас жилийн настай хөрөнгө оруулалтын чиглэлийн юмнууд нь явж байна. АН-ын тойргууд дээр шаардлага хангахгүй баахан төсөл хөтөлбөр тавиад татах чиглэл нь оруулчих шиг боллоо. 111-ийн төслийн 83 нь л хуульд нийцэхгүй байгаа. 

Татварын реформ худлаа болж байгаа юм байна гэдгийг хэлье. НӨАТ-ын 5 хувийг өгнө гэсэн боловч 10-р сарын 1 хүртэл хойшлуулж байгаа юм байна. Цаашдаа төсөв хүндрээд ирэхээр хэрэгжих юм уу үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. 

Ингэж жижиг дунд бизнес эрхлэгч нарыг шилний цаанаас чихэр долоолгож болохгүй. Дандаа худлаа хэлж байна.

Шууд дамжуулалт: