Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.11.12 16:57
354
Ө.Шижир: Зөвхөн сүүлийн гурван жилд 100 их наяд төгрөг гарын салаагаараа урсгасан

УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир үг хэлж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Монголын парламентын түүхэнд анх удаа УИХ-ын даргагүй төсөв баталж байна. Үүний шалтгаан нь МАН  56 хоног хоорондоо ялбийтал зодолдсоны эцэст УИХ-ын дэд дарга төсөв баталж байна. Та нарын хуваагдлаас болж төсөв 56 хоног гацсан.

Та нар Монголчуудад хайртайдаа голын хоёр эрэг дээр гараад бие бие руугаа чулуу шидээгүй. Эрх мэдлээ булаацалдсан. Төсвийн 122 их наядын үнэлгээтэй төрийн өмчит компани болон төрийн хөрөнгийг хэн хяналтгүйгээр удирдах вэ гэдэг эрхээ булаацалдсан. 

Гартаа бензин барьчхаад гал унтраана гэж байдаггүй. Худлаа хайр зарлаад. Ам ангайхаараа л монголчуудын эрх ашиг яриад. Бодит байдал дээрээ төсвөөр барьцаалд хоёр тийшээ хуваагдаад. Өнөөдөр энэ төсвийг АН авч гарч байгаа. УИХ ҮХ-ийн зөрчилд орохгүй байх боломжийг АН гаргаж өгч байгаа.  Сонин сонин хэвлэлийн хурал хийж, ээлжилж мэдээлэл хийгээд л.

2016 оноос хойш МАН 197 их наяд төгрөг зарцуулсан. Зөвхөн сүүлийн гурван жилд 100 их наяд төгрөг гарын салаагаараа урсгасан. Асуудлыг нь шийдсэн нэг ч салбар байхгүй.

Анх удаа улсын төсвөөр бойкот хийсэн, анх удаа улсын төсвийг хэлэлцүүлэхгүй байхыг ил шаардсан. 2026 оны төсөв дээр урсгал зардлаа танах ямар ч юм орж ирээгүй.  Цахим яам гэж байгуулагдсанаас хойш бичиг хэргийн зардал нь 20 тэрбум болсон. Өмнө нь 10 тэрбум байсан. Хаана байна тэр цахим шилжилт нь.

Улсын төсвөөс санхүүждэг 480 орчим байгууллага 2016 онд та нарыг эрх авахад 950 тэрбум төгрөгийн урсгал зардалтай байсан бол өнөөдөр 4.5 их наяд төгрөг болсон. 

Шууд дамжуулалт: