m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
2025.11.12 17:52
530
Чуулган: Ирэх оны төсөв батлагдлаа

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн 4,5-р хэлэлцүүлгийг хийж баталлаа. Чуулганд 97 гишүүн оролцсоноос 67  гишүүн дэмжиж 71,1 хувиар саналаар ирэх оны төсөв батлагдлаа. 

УИХ-ын дэд дарга Д.Пүрэвдорж: Гадаад орчны нөхцөл тогтворгүй, өмнөд хөршийн эдийн засаг таарч, түүхий эдийн үнэ буусан үед төсвөө баталлаа. Газар тариалан салбар ургац 40 хувиар алдсан, шатахууны нийлүүлэлт тасалдлаа.

Иргэдийн амьжиргаа хүндэрсэн үед иргэдийн олонхийн санал авсан нам хоёр хуваагдсан нь төсөв батлах үйл явцад саад учруулсныг дурьдахгүй байж болохгүй.

Ирэх жилийн төсөв зарлага жилээс жилд огцом нэмдэг байдлыг зогсоож, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд дулдуйдаж урсгал зардлыг хоёр хувьд барилаа. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмж, ахмадын тэтгэврийг инцяцитай уяж нэмсэн нь онцлог байлаа. Гэвч  ААН-ийн татвартай холбоотой татварын шинэчлэлтэй холбоотой хуулиа яаралтай оруулж батлахыг гишүүдээсээ хүсч байна. Төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдах ёстой гэж олон жил ярилаа. Өнөөдрийг хүртэл дорвитой шийдэл гарсангүй. Төсөв тэлэх тусам бодлогын хүү чангардаг. Бодлогын хүү чангарах нь арилжааны хүү өсөх дохио болдгоос ААН-д зээлийн олдоц эрс хумигддаг. Энэ нь ААН-д үйл ажиллагаагаа зогсоох эсвэл үнэ өсгөхөөс өөр сонголтгүй болгодгоос ирэх жил төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж оруулж ирэх ёстой.   Төсвийн нийт орлогын 27 орчим хувийг уул уурхайн салбар Жил бүр олон зуун сая ам.долларын эрчим хүч импортолж байна. Иймээс хөрөнгө оруулалтыг ухаалаг болгож, үрэлгэн зардлаа танахыг ЗГ-т уриалж байна. 

Гадаад нөхцөл байдал тогтворгүй, дотоод улс төржилт савнаасаа хальсан үед төсвийн бодлогоо хугацаанд нь амжилттай баталж чадлаа. Итгэл байхгүй бол бодлогын үр нөлөө суларч, эдийн засаг хямардаг. Төсөв бол ялсан намыг санхүүжүүлэх хэрэгсэл биш. Төсөв Монгол Улсын төсөв боллоо гэж үзэж байна. 

Төсөв 1.1 их наяд төгрөгөөр танаж, түүгээрээ багш, эмч нарын цалинг нэмэхээр болж байгаад талархал илэрхийлье" гэлээ.