m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2025.11.13 09:32
183
Хоосон талд хороолол бий болгосон Энержи ресурс

Хоосон талд хороолол бий болгож, 7500 гаруй монгол залуусыг ажлын байраар хангасан Энержи ресурс.

Энержи Ресурс ХХК нь 2005 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани бөгөөд Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг юм.  Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худаг коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг. 

Өнөөдрийн байдлаар, Энержи Ресурс ХХК нь нүүрсийг дотооддоо угааж баяжуулан экспортолж буй голлох аж ахуйн нэгж бөгөөд ингэснээр Монгол нүүрсний үнэ цэнэ, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсээр байна. 

Бүтээн байгуулалт эхэлсэн 2005 онд Өмнөговь аймгийн Цогццэций сум 2000 хүрэхгүй хүн амтай, шөнөдөө дизелиэр ажилладаг, тог цахилгаангүй сум байжээ.

Ямар ч дэд бүтэцгүй, төвөөс 560 км алслагдмал говь нутагт, хов хоосон талд үйл ажиллагаа эхэлж, бүхнийг “0”-ээс эхлүүлсэн уг компани өнөөдрийн байдлаар 1 тэрбум гаруй ам долларын бүтээн байгуулалтыг цогцлоосон байна. Энэ нь одоогийн ханшаар 3.5 их наяд орчим төгрөг юм.

Нүүрс аж үйлдвэрийн цогцолбор байгуулж, эрчим хүч, усан хангамж, Монголдоо анх удаа нүүрсийг баяжуулж, нэмүү өртөг шингээх Нүүрс баяжуулах үйлдвэр, экспортын авто зам, дагалдах дэд бүтцүүд, орон сууцны хороолол, сургууль цэцэрлэгийн цогцолбор зэргийг барьж байгуулжээ.

Үүнд улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй, цэвэр хувийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн байна.

Хөрөнгө оруулалтын тухайд 2010 онд Монгол улсаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаж, 600 сая гаруй ам.долларын санхүүжилтийг татаж байсан. Мөн олон улсад бонд гаргах, хувьцааны нэмэлт санхүүжилт татах зэргээр нийт 1 тэрбум гаруй ам.долларыг босгожээ.