Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
12 мин дараа
287
О.Батнайрамдал: Сонсголд 300 орчим албан тушаалтныг гэрчээр дуудаж байгаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн Нээлттэй сонсголд гэрчээр дуудагдах албан тушаалтнуудын нэрсийг танилцууллаа.

Тэрээр, Хянан шалгах түрүү хороо өчигдөр хуралдаж түр хорооны сонсголыг ирэх сарын 08-12-нд зохион байгуулахаар тогтоолоо баталсан.

Энэхүү сонсголд одоогийн байдлаар 300 орчим албан тушаалтныг гэрчээр дуудаж байгаа. 

Сүүлийн 20 жилийн турш Оюутолгойтой холбоотой асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргасан, ажлын хэсэгт орсон албан тушаалтнууд болон холбогдох байгууллагуудын төлөөллийг гэрчээр дуудаж байгаа.

Албан тушаалаар нь аваад үзвэл үе үеийн гурван Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайд, 25 засгийн газрын үе үеийн гишүүд, 39 УИХ-ын гишүүд болон албан байгууллагаас нэрс орсон.

Нэр нь орсон гэрчүүдийг хянан шалгах түр хорооны сонсголд идэвхитэй оролцоосой гэж хүсэж байна. 

Шууд дамжуулалт: