Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
28 мин дараа
206
С.Одонтуяа: МАН маш олон сан дампууруулсан, одоо ЭМС дампуурахад ойрхон байгаа

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөх УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэх болсон талаар УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:  ЭМ-ийн сангаа эртхэн аваръя гэсэн санаагаар энэхүү тогтоолын төслийг ЗГ-т хүргүүлэхээр болсон.

Өнөөдөр МАН миний мэдэхийн маш олон санг дампууруулсан. Тариаланг дэмжих сан, ЖДҮ сан гэх мэт. Эрүүл мэндийн сан дампуурахад ойрхон байгаа. 

2024 оны төгсгөлд 316 тэрбум төгрөгийн өртэй байсан. Үүнийг улсын төсвөөс шийдсэн байгаа. ЭМДЕГ-ыг ЭМ-ийн яамны харьяаллаас нэн яаралтай гаргах шаардлагатай гэж үзэж байгаа. 

2012-2016 онд миний бие ажлын хэсгийг дөрвөн жил ахалсан. ЗГ олон улсын байгууллагатай хамтраад намуудын төлөөлөл ороод эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан. Энэ бол маш сайн хууль болсон.

Гэтэл 2016 онд МАН ялалт байгуулж 2017 онд ЭМДЕГ-ыг эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлснээр энэ бүх завхрал үүссэн.  Сүүлд авсан мэдээллээр 2022 онд ЭМДЕГ-ын дор байсан хяналтын хэлтсийг татан буулгасан. Үүнээс хойш ямар ч хяналтгүй болсон.

Шууд дамжуулалт: