m.mn
түрүүлж мэдээлнэ
Боловсрол
3 цагийн дараа
53
«РУССКАЯ ФИЛОЛОГИЧЕСКАЯ ШКОЛА 2025» төсөл албан ёсоор хэрэгжихээр боллоо

2025 оны 11 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо «Русская филологическая школа 2025» мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулагдана. Тус арга хэмжээнд мэргэжлийн ур чадвараа баталгаажуулсан, сонгон шалгаруулалтын шаардлага хангасан 40 хүртэлх насны нийслэл, хөдөө орон нутгийн ЕБС-ын 100 орос хэлний залуу багш нар хамрагдах бөгөөд МУБИС, МУИС-т суралцаж буй ирээдүйн багш болох 3-4 курсийн оюутнууд оролцох юм.

Уг сургалтын хүрээнд багш, оюутанууд сургалтын шинэ арга зүйтэй танилцаж, ОХУ-ын эксперт-багш нарын боловсруулсан мастер класс болон семинарт оролцоно. Мөн хөгжөөнт тэмцээн, боловсролын сургалтын хөтөлбөр бэлтгэх багийн ажлууд зохион байгуулагдана. Мэргэжил дээшлүүлэх арга хэмжээ дууссаны дараа оролцогч нарт мэргэжил дээшлүүлсэн тухай гэрчилгээ олгоно.

«Русская филологическая школа 2025» арга хэмжээ нь РЦНК буюу Улаанбаатар хот дахь Русский Дом-д зохион байгуулагдана.

Төслийг Россотрудничество агентлагийн дэмжлэгтэйгээр Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар болон Тюменийн Улсын Их Сургууль хамтран хэрэгжүүлнэ.

Тюмений Улсын Их Сургууль нь Оросын тэргүүлэх их сургуулиудын нэг бөгөөд олон улсын оюутнуудтай хамтран ажиллахад онцгой анхаарал хандуулдаг.