Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
3 цагийн дараа
84
ХААН Банк “Эдийн засгийн төлөв байдлын тайлан-2026”-г харилцагчдадаа танилцууллаа

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, дотоод болон гадаад орчны нөлөөлөл, цаашдын чиг хандлага, төлөвийг тоймлон шинжилсэн “Эдийн засгийн төлөв байдлын тайлан-2026”-г ХААН Банкнаас томоохон аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, корпорэйт харилцагчдадаа өчигдөр танилцууллаа.

Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч, үнэ цэнийг бий болгогч томоохон аж ахуйн нэгж, групп компаниудын бизнесийн болон стратегийн шийдвэр гаргалтад бодитой дэмжлэг үзүүлэх зорилготой тус тайланг ХААН банкнаас гурав дахь жилдээ ийнхүү бэлтгэн танилцуулсан бөгөөд эдийн засгийн өсөлт, валютын ханш, инфляцын түвшин зэрэг голлох үзүүлэлтүүдийн гүйцэтгэл болон ирээдүйн таамаглалыг тус банкны дотоод аргачлалд үндэслэн тооцож, шинжээчдийн зүгээс мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт өгснөөрөө онцлог юм.

“Эдийн засгийн төлөв-2026 ба тогтвортой байдлын туршлага” арга хэмжээнд Эдийн засгийн төлөв байдлын тайлангаас гадна банкны онцлох цахим бүтээгдэхүүн, Процесс Ре-инженерчлэлд AI автоматжуулалтыг ашиглах талаар илтгэл, мөн “Хамтдаа бүтээх ирээдүй” хэлэлцүүлэг өрнүүлж, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын чиглэлээр авч хэрэгжүүлж буй сайн туршлагаасаа аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд хуваалцсан юм.

Тус арга хэмжээний нээлтийн үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “ХААН Банкнаас ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг тайланг жил бүр бэлтгэн харилцагч байгууллагууддаа танилцуулдаг уламжлалтай. Энэ удаа бид эдийн засгийн төлөвөөс гадна тогтвортой байдлын чиглэлээр сайн туршлага хуваалцах, санаа өгөх илтгэл хэлэлцүүлгийн хэсгийг нэмж оруулсан нь онцлог байна. ХААН Банк олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас 1.1 тэрбум ам.долларын санхүүжилт татаж, Монголын бизнесүүдийг дэмжихэд зориулаад байна. Цаашдын чиг хандлага бол олон улсын байгууллагуудаас хүрэн биш ногоон эдийн засагт урт хугацааны санхүүжилт олгохоор байна. Тиймээс манай харилцагчид үүнийг соргогоор хүлээн авч, бизнесээ ногооруулах ажлыг одооноос эхэлж, энэ боломжоос илүү хүртээд хамтдаа урагшилж хөгжөөсэй гэж хүсэж байна” хэмээн онцоллоо.    

ХААН Банк Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмрээ оруулж буй томоохон аж ахуйн нэгж байгууллагуудад Corporate банкны цогц үйлчилгээг мэргэшсэн банкируудаараа дамжуулан 2005 оноос эхлэн хүргэж ирсэн. Мөн үүнээс гадна бизнесээ алсын хараатай удирдан чиглүүлэх, шийдвэр гаргахад дэмжлэг чиг баримжаа болох шинэ соргог мэдээ мэдээллийг тогтмол хүргэхэд анхаарч, банкны зүгээс эдийн засгийн төлөв байдлын тайланг ийнхүү жил бүр  бэлтгэн танилцуулдаг уламжлал тогтоод буй.