Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
103
Мал аж ахуйн салбарын жендэрийн тэгш байдлыг дэмжих стратегийн төслийн загвар боловсруулах сургалт, семинар болж байна

“Монгол Улсын мал аж ахуйн салбар дахь жендэрийн тэгш байдлын стратегийн төсөл”-ийн загвар боловсруулах хоёр өдрийн сургалт, семинар зохион байгуулагдаж байна. Сургалт семинарийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-тай хамтран “Тогтвортой мал аж ахуйн хөгжилд биологийн олон янз байдал, жендэрийн талаарх нотолгоог нэмэгдүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулж байна.

Сургалтад ХХААХҮЯ болон түүний харъяа агентлаг, байгууллагуудын МАА-н бодлого, стратеги, жендэрийн асуудал хариуцсан захирал, мэргэжилтнүүд, МУИС-ын жендэр судлалын төвийн судлаач эрдэмтэд, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх жендэрийн үндэсний шинжээч болон МАА-н салбарын жендэрийн стратегитэй холбоотой төрийн болон ТББ, бие даасан экспертүүд, мэргэжилтнүүд, НҮБ-ын ХХААБ-ын МАА салбарын техникийн зөвлөх, жендэрийн үндэсний зөвлөхүүд оролцож байна.

МАА-н салбарын жендэрийн асуудлаар мэдлэг, мэдээлэл хуваалцахаас гадна ХХААХҮ-ийн салбарын жендэрийн талаар баримтлах бодлого (2018-2025)-ын баримт бичгийн хэрэгжилт болон НҮБ-ын ХХААБ болон бусад олон улсын байгууллагын экспертүүдтэй хамтран боловсруулсан Жендэрийн хариуцлагатай МАА-н хөгжлийн хүрээ (2023) баримт бичгийн тэргүүлэх чиглэлүүдэд үндэслэн Мал аж ахуйн салбарын жендэрийн тэгш байдлыг дэмжих стратегийн төслийн загвар боловсруулах юм. Түүнчлэн Сургалтын үеэр орон нутаг болон үндэсний түвшний МАА-н болон бусад хамаарах мэргэжилтнүүдийг тодорхойлсон МАА-н салбарт тохиолдож байгаа жендэрийн асуудлуудыг тодорхойлж, SWOT шинжилгээ, стратегийн төслийн загварыг гаргах юм. Энэхүү сургалт нь Монгол Улсын мал аж ахуйн салбарт жендэрийн тэгш байдлыг дэмжих, салбарын тогтвортой хөгжилд хамтын оролцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.