Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
132
Нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн “SME Forum-2025” боллоо

Нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн “SME Forum-2025” боллоо.

Форумыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх бөгөөд “Монголын жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоо”-ны тэргүүн Ч.Даваабаяр, НЖДҮҮДТ-ийн дарга Д.Ундармаа нар үг хэллээ.

Нийслэлийн Засаг даргын өвлөх О.Оргил, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны газрын ахлах шинжээч Г.Наранбаяр, МҮХАҮТ, Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгчид, нийслэлийн есөн дүүргийн ЖДҮҮДТ-ийн удирдлага, албан хаагчид болон ЖДҮ эрхлэгч нарын 120 төлөөлөгч оролцлоо.

Форумаар ЖДҮ салбарт хэрэгцээ шаардлагатай хууль эрхзүйн орчин, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогын чиглэлүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн панелистаар:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
  • НЖДҮҮДТ НӨҮГ-ын дарга Д.Ундармаа
  • Нийслэлийн Засаг даргын Хүнс үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан зөвлөх О.Оргил
  • Монголын Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн С.Гансүх
  • Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ахлах шинжээч Г.Наранбаяр нар ажиллалаа.