

COP17 болон B4L санаачилгад Монголын бизнес эрхлэгчдийн оролцоог хангах зорилготой “Mobilizing Mongolian Businesses for COP17 and the Business4Land Initiative” арга хэмжээ өчигдөр Шангри-Ла зочид буудалд боллоо.
Тус арга хэмжээг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн тэргүүлэх санаачилга болох "Business4Land"-ын албан ёсны түнш Монголын Бизнесийн Зөвлөл зохион байгуулав.

Энэ үеэр манай улсын бизнес эрхлэгчид дэлхийн хэмжээний хүчин чармайлтад хэрхэн идэвхтэй оролцож, 2030 он гэхэд 1.5 тэрбум га доройтсон газрыг нөхөн сэргээх зорилгод хувь нэмэр оруулах тухай хэлэлцэв.
COP17 нь Монгол Улсын хувьд дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрт байр сууриа бэхжүүлэх чухал боломж юм. COP17-д оролцсоноор Монголын бизнес эрхлэгчид холимог санхүүжилт авах, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчидтай түншлэл тогтоох, мөн Монгол Улсыг тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тохирсон өсөлтийн бүс нутгийн төв болгон байршуулах боломжтой.
Үүнээс гадна бизнес эрхлэгчдэд олон улсын бусад байгууллагуудаас суралцах, туршлага солилцох, тогтвортой хөгжлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг олгодог.
COP17 нь Монголын аж ахуйн нэгжүүдэд өөрсдийн ахиц дэвшлийг харуулах, амжилтын түүхээ хуваалцах, дэлхийн тавцанд өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх тавцан болно гэж үзэж байна.
